Hi5-ын зураг Copy-дож нэр хүндийг нь доромжилсон хэргээр нэг охин шалгагдаж байна
2010-01-20,14:03
Энэ бол Hi5.com болон бусад сайтуудад Хүмүүнлэгт суралцдаг "О" гэдэг охины зургийг ашиглаж олон хүмүүстэй танилцаж, зүй бусаар харьцаж, хүмүүст буруу ойлголт төрүүлж, зургийг нь хууль бусаар ашиглаж байсан охин цагдаад баригдаад Монголын үндэсний телевизээр гарсан бичлэг.
2 жилийн турш нэр төрийг гутаан доромжилсон энэхүү охин Эрүүгийн хуулийн 110,111 - р зүйл "...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ... " - ээр хариуцлага хүлээх юм байна. Та бүхэндээ hi5,Myspace,Facebook зэрэг сайтанд өөрийнхөө profile(account)-г нууцлах эсвэл зөвхөн танидаг хүмүүсээ найз болгож байхыг анхааруулж байна.
110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/111 дүгээр зүйл. Гүтгэх
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
одоо хохь нь л гэхээс ахиж ийм зїйл бїї хийгээсээ л гэж хэлэх байна
Dandy хэзээ бичсэн: 14:08, 2010-01-21 | |
иймэрхүү нохойн бааснуудыг энэ байтугай шийтгэвэл таарна.адилхан л үе тэнгийн охин байна шд, үхсэнээ хийж ийм тэнэг гаж донтой юм хийж явдаг байнаа, ёстой нэг хийх ажилгүй баатар байна даа.
director хэзээ бичсэн: 12:31, 2010-01-21 | |
иймэрхүү хөдөөний хөөсөн мантуунууд л ингэж тэнэгтэнэ дээ зайлуул.хотын соёлд одоо дасдгүүмүү аль эсвэл одоо цочирдоод гүн шоконд ордиймуу бүү мэд. ямарч байсан энэ хотод гараад байгаа тэр оюутнуудтай холбоотой асуудлууд бол ихэвчлэн энэ хөдөөний нөхдүүдтэй л холбоотой байдгийшд.
Зоригт ван (зочин) хэзээ бичсэн: 17:01, 2010-01-20 | |